Худалдан авах ажиллагааны газар нь анх аймгийн Засаг даргын 2012 оны А/350 тоот захирамжаар засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны алба нэртэйгээр байгуулагдаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих ажлыг хэрэгжүүлж ирсэн.
Аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/441 тоот захирамжаар Орон нутгийн өмчийн газар байгуулагдаж, Өмчийн албатай нэгдэж газрын дарга, хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, нягтлан бодогч-архив бичиг хэргийн эрхлэгч, нярав-жолооч гэсэн 11 хүний бүрэлдэхүүнтэй өмчийн болон худалдан авах ажиллагааны чиг үүргийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэн ажилласан.
Тус алба нь 2014, 2015, 2016 онуудад Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагуудаас улсад тэргүүлж, 2015, 2016 онуудад Хөвсгөл аймгийн “Шилдэг агентлаг”-аар шалгарсан амжилттай ажилласан бол 2017 Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагуудаас улсад тэргүүлж, 2022 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын үнэлгээгээр “ГУТГААР БАЙР” 2017, 2023 онд Хөвсгөл аймгийн “Шилдэг агентлаг”-аар шалгарч, 2018 онд 2 дугаар байр, 2019, 2020, 2022 онуудад 3 дугаар байр эзэлсэн амжилттайгаар ажиллаж байна.
Засгийн газрын 2023 оны 312 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2023 оны 11 сарын 17-ны өдрийн А/596 тоот захирамжаар Худалдан авах ажиллагааны газар байгуулагдаж, газрын дарга, ахлах мэргэжилтэн, худалдан авах ажиллагааны мэргэжилтэн, хуулийн мэргэжилтэн, дотоод, хяналт шалгалтын мэргэжилтэн, мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогч-архив бичиг хэргийн эрхлэгч, нярав-жолооч гэсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй худалдан авах ажиллагааны чиг үүргийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байна.