Зар мэдээ

Хөвсгөл аймаг 27257 тн улаан буудай хураан авлаа

287 тн, овьёос 141  тн хураан авчээ. Энэ онд улаан буудай нэгж талбайгаас 14,8 цн ургац хураан авч байгаа нь өмнөх оны мөн үетэй  харьцуулахад 18 хувиар өссөн байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан буудайн чанарын хувьд цавуулаг бага, чийг өндөртэй байгаа нь борлуулалт, үнэ буурахад нөлөөлж байгаа гэнэ. Үр тарианы аж ахуй эрхэлдэг компаниудаас Хөвсгөл Алтан дуулга ХК нь өөрийн тариалсан 4640 тн, 31 аж ахуйн нэгж иргэдээс 5400 тн нийт 10040 тн улаан буудайг өөрийн агуулахдаа төвлөрүүлээд байгаа ажээ.

Б.Туяа

Эх сурвалж: khuvsguliinungu.mn