Мэдээ мэдээлэл

ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН СУРГУУЛЬ ДОТУУР БАЙРАНДАА ЦАХИМ ӨРӨӨТЭЙ БОЛЖЭЭ

Хөвсгөл аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Эрдэнэбулган суманд ажиллаж өвөлжилтийн нөхцөл байдал, орон нутагт тулгамдаж буй асуудлуудтай танилцаж зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байна. Тус сумын  Ерөнхий боловсролын сургуульд 650 хүүхэд суралцаж дотуур байранд 77 хүүхэд амьдарч байна.

uploaded picture

Дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сурч хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Цахим өрөөг их бүрэн тохижуулсан. Нэг ээлжид 15 хүүхэд зэрэг үйлчлүүлэх боломжтой цахим өрөөнд сурагчид өдөрт 3-4 ээлжээр сууж даалгавраа хийж, чөлөөт цагаа өнгөрүүлдэг гэдгийг сургуулийн захирал П.Ариунсан хэлж байлаа.

uploaded picture

Засаг дарга П.Лхагважаваар ахлуулсан ажлын хэсэг төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж орой иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийнэ.

Б.Тамираа